Японы эзэн хааны ганц охин өнөөдөр 22 нас хүрч байна
Анд нөхдийн мэдээ
2023-12-01
Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако нарын цор ганц охин Айко өнөөдөр 22 нас хүрч байна. Гүнж одоо “Gakushuin” их сургуулийн төгсөх ангийн оюутан учраас хичээл сурлага, эзэн хааны гэр бүлийн гишүүний хувьд ногддог өргөн хүрээний албан үүргүүдээ тэнцүү авч явахыг хичээж байгаа хэмээн Эзэн хааны мэдээллийн агентлаг мэдээлжээ. Мөн гүнжийг ордондоо нохой, муураа салхилуулах, хятад байцай, өргөст хэмх, хаш тэргүүтэй өөрсдийн идэх хүнсний ногоогоо тарих, аав, ээжтэйгээ алхаж, теннис, гар бөмбөг, бадминтон тоглох зэргээр цагийг өнгөрөөдөг гэж албаны агентлаг мэдээлсэн байна. Түүнчлэн гүнж Хэйан, Камакүра, Эдо, Мэйжийн эриний уран зохиол, яруу найргийн мэдлэгээ тэлэх, спортоор хичээллэх зэргээр төрөл бүрийн сургалтуудад сууж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.