images

“Google” компани ашигладаггүй хуучин gmail хаягуудыг устгаж эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-01


   “Google” компани шинээр баталсан аюулгүй байдлын бодлогынхоо хүрээнд хэрэглэгчдийн өмнө нь нээгээд мартсан, огт ашиглаж байгаагүй gmail хаягуудыг өнөөдрөөс устгаж эхэллээ. Тус компани тавдугаар сард энэ тухай мэдэгдэл гаргаж байсан юм. Ингэхдээ сүүлийн хоёр жилд огт ашиглаагүй хаягуудыг и-мэйл, зураг болон түүнд хадгалсан өгөгдлүүдтэй нь хамт устгана гэж байв. Тиймээс хэрэглэгчдийг gmail хаягандаа хэрэгтэй мэдээллээ хадгалаад орхисон бол татаж авахыг сануулсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.