Лонх шотланд виски 2.7 сая долларын үнэ хүрэв
Анд нөхдийн мэдээ
2023-12-01
Өнгөрөгч бямба гарагт болсон “Sotheby's” дуудлага худалдаагаар нэг лонх “The Macallan 1926” виски 2.1 сая паунд буюу 2.7 сая доллароор борлогдов. Ингэснээр дэлхийн хамгийн өндөр үнэд хүрсэн виски болж, таамаглаж байснаас хоёр дахин их үнэд хүрчээ. Уг вискиг Умард Шотладын Морэй хотод 60 жилийн турш царс модон торхонд дараад 1986 онд 40 лонхонд хийжээ. Тиймээс энэ виски дуудлага худалдаа бүрт маш өндөр үнэд хүрдэг. Тухайлбал, 2019 оны дуудлага худалдаагаар үүнтэй яг ижил виски 1.5 сая паундаар зарагдсан юм. Ийм учраас “Sotheby's” дуудлага худалдааны компанийн дэд ерөнхийлөгч Жонни Фоул “Энэ бол бүх дуудлага худалдааны арилжаачдын худалдахыг, бүх цуглуулагчдын өөрийн болгохыг хүсдэг виски” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.