Владимир Зеленский далайгаар үр тариа тээвэрлэх замаа хамгаалуулахыг хүсэв
Анд нөхдийн мэдээ
2023-11-30
Олон улсын далайн байгууллагын чуулганд цахимаар оролцсон Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Сүүлийн 21 сарын турш Хар тэнгист Украины усан онгоцыг чөлөөтэй аялуулсангүй” хэмээн, энэ явдлыг Дэлхийн II дайны дараах нөхцөл байдалтай зүйрлэв. Улмаар тэрбээр ОУДБ-ын гишүүн орнуудаас Оросын армийн байнгын дайралтаас үл хамааран үр тариа экспортлох зорилгоор бий болгосон далайн тээврийн коридорыг хамгаалахад туслахыг хүслээ. Учир нь, тус улс гурван сарын өмнөөс Украин, Болгар, Румыний эрэг дагуу шинэ зам гарган зургаан сая тонн орчим ачаа тээвэрлэсэн юм. Нөгөө талаас Украины газар тариалангийн бүтээгдэхүүнээ газраар тээвэрлэх замын ихэнхийг Словак, Польш хаасан тул ачааны тэргээр зөөвөрлөх боломж хумигджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.