images

Хятад: Шинэ загварын хөдөө аж ахуйн дрон худалдаанд гарав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-30


   Хятадын дрон үйлдвэрлэгч DJI компани өнгөрөгч долоо хоногт T60 загварын хөдөө аж ахуйн дрон худалдаанд гаргасан нь энэ салбарын анхны тод дүрс авдаг камертай дрон боллоо. Дроныг тариалангийн талбай, ферм, ойн болон усны аж ахуй зэрэг олон талбарт ашиглаж болох ажээ. Энэ төхөөрөмж дээр камерт үзэгдэх орчныг таних газрын зургийн алгоритм суулгаснаар өмнөх загварын дронуудтай харьцуулахад тооцоолох чадвар нь арав дахин нэмэгдсэн байна. Мөн гурван камерынх нь дүрс авах зай 60 метрээр уртасжээ. Хөдөө аж ахуйн салбарынхан ийм дроныг ашиглан усалгаа хийж, үр тариа цацдаг бөгөөд уг дроны даац 50-60 кг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.