Газын зурваст газрын тос, байгалийн хий тээвэрлэсэн машинууд очлоо
Анд нөхдийн мэдээ
2023-11-30
Египет, Палестины Рафах боомт хотоор өчигдөр байгалийн хий, түлш тээвэрлэсэн тусламжийн долоон ачааны машин аюулгүй нэвтэрчээ. Энэ машинууд нь хүмүүнлэгийн тусламж ачсан 200 машины нэг хэсэг бөгөөд дөрвөн өдрийн гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Газын зурвас руу тусламжийн 1000 машин нэвтрээд байна. Өөрөөр хэлбэл, өдөр бүр хүмүүнлэгийн тусламжийн бүтээгдэхүүн ачсан 200 ачааны тэрэг тэнд очиж байгаа юм. Тэгвэл өчигдөр очсон долоон машины дөрөв нь нийт 150 мянган литр дизель түлш, гурав нь байгалийн хий ачсан байжээ. Үүнээс гадна Газын зурваст ус, хүнс, эмнэлгийн тусламжийн бараа ачсан ачааны тэргүүд очсоор байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.