Индонез: Суматрагийн хирс нэгээр нэмэгдэв
Анд нөхдийн мэдээ
2023-11-29
Индонезийн Суматра арлын “Way Kambas” байгалийн цогцолборт газарт өнгөрөгч бямба гарагт суматрагийн хирс эр төл гаргажээ. Дэлхий дээр тавь хүрэхгүй үлдсэн энэ амьтан зөвхөн Индонез улсад байна. Тэгвэл саяхан төрсөн шинэ төлийг долоон настай Дэлила нэртэй эмэгчин хирс гаргажээ. Дэлила бямба гарагт 25 кг жинтэй эр тугал төрүүлснийг байгаль хамгаалагчид ням гарагийн өглөө ойгоос олсон байна. Дэлила хирсний эх, 23 настай Рату мөн өнгөрөгч есдүгээр сард охин тугал гаргасан бөгөөд тус байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа энэ жил суматрагийн хирсний хоёр дахь шинэ төл авч буй нь энэ ажээ. Сонирхуулахад, Дэлила нь Рату хирсний хоёр дахь төл бөгөөд Рату нь 2012 онд Андату нэрт эр тугал төрүүлжээ. Харин сая шинээр төрсөн тугалны эцэг нь Харапан хэмээх 17 настай хирс гэнэ. "Улаан ном"-ын устаж буй зүйлд багтсан, дэлхий дээр ердөө гучуулаа үлдсэн, халуун орны ойд нутагладаг энэ амьтныг аврахын тулд Индонезийн Засгийн газраас хагас байгалийн үржүүлгийн арга хэрэглэж байгаа нь үр өгөөжөө өгч “Way Kambas” байгалийн цогцолборт газар өнгөрсөн хугацаанд таван шинэ төл хүлээж авчээ. Энэ амьтан 35-40 насалдаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.