images

Пап Францис “COP28” уур амьсгалын бага хуралд оролцохгүй

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-29


   Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, пап Францис Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо маргааш эхлэх уур амьсгалын өөрчлөлтийн 28 дугаар бага хуралд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцохооргүй боллоо. Тэрбээр өнгөрөгч есдүгээр сарын эхээр Монголд, хорьдоор Францад айлчласнаасаа хойш өөр айлчлал хийгээгүй байна. Өдгөө 86 настай Францис арван жил дэлхийн католик шашны тэргүүнээр ажиллахдаа дэлхийн байгаль орчныг хамгаалах үйлсэд манлайлан оролцож иржээ. Гэвч тэрбээр энэ удаа ханиад хүрсэн тул энэ долоо хоногт төлөвлөсөн ажлуудаа хойшлуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.