Саудын Араб 2030 оны дэлхийн яармагийг зохион байгуулна
Анд нөхдийн мэдээ
2023-11-29
2030 онд болох дэлхийн яармагийг зохион байгуулах эрхийг Саудын Арабын Риад хот авлаа. Риад хот тус яармагийг хийх эрхийн төлөө Өмнөд Солонгосын Бусан, Италийн Ром хотуудтай өрсөлдөж санал хураалтын дүнгээр илт давуу ялав. Таван жилд нэг удаа болдог уг яармагийг зохион байгуулснаар сая сая жуулчин, тэрбум тэрбум долларын хөрөнгө оруулалт татах боломж нээгддэг тул зохион байгуулагч улс болохын төлөөх өрсөлдөөн их байдаг ажээ. Тиймээс Парист төвтэй Олон улсын үзэсгэлэнгийн товчооны 189 гишүүнээс санал авахад Риад 119, Бусан 29, Ром 17 санал авсан бөгөөд, Итали, Өмнөд Солонгосын төлөөлөгчид санал хураалтын дүнд урам хугарснаа илэрхийлсэн байна. Ийнхүү дэлхийн яармаг 2030 оны аравдугаар сараас 2031 оны гуравдугаар сарын хооронд Саудын Арабын нийслэлд болохоор болов.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.