Австралийн фермерүүд хонио үнэгүй тарааж байна
Анд нөхдийн мэдээ
2023-11-28
Австрали улсад амьд хонины үнэ сүүлийн 16 жилийн хамгийн доод үнэд хүрч, хонины махны үнэ өнгөрөгч оныхоос 75 хувиар буурсан тул фермерүүд хонио үнэгүй тараах болжээ. Тухайлбал, 10 дугаар сард нас гүйцсэн хонийг 34 доллароор (117 мянган төгрөг) зарсан байна. Тиймээс зах зээлийн энэ уналтын улмаас фермерүүд цаашид ашиггүй ажиллахгүйн тулд хонио гэрийн тэжээвэр амьтны хоол үйлдвэрлэгчид үнэ төлбөргүй бэлэглэх, нядлах замыг сонгосон аж. Одоогоор тус улсад 78.75 сая хонь байгаа нь хүн амынхаа тооноос гурав дахин их байгаа юм. Мөн тус улс өнгөрөгч гуравдугаар сараас хонийг усан тээврээр тээвэрлэхийг түр хориглоод байна. Учир нь, 2017 онд Баруун Австралиас Дундад Ази хүртэл усан онгоцоор тээвэрлэсэн 2400 хонь үхсэний дараа Засгийн газраас амьд хонины далайн тээвэрлэлтийг зогсоохоо амласан бөгөөд энэ амлалтаа биелүүлэхийг амьтны эрхийг хамгаалагчид хүчтэй шаардсан юм. Тухайн үед шахалт шаардлагаар ийм шийдвэр гаргасан эрх баригчид “Энэ шийдвэр давах ёсгүй улаан шугамыг давсан, алсдаа манай улсын эдийн засагт хохиролтой шийдвэр боллоо” хэмээж байв. Тус улс Эмират, Кувэйт, Израиль улсуудад 2016 онд 1.76 сая, 2021 онд 662 мянган хонь амьдаар нийлүүлжээ. Ингэснээр жил бүр улсынхаа эдийн засагт 85 сая австрали доллар авчирдаг байна. Гэтэл одоогийн энэ хямралын үед фермерүүдэд хонио далайн эрэг дээр нядлаад усан онгоцонд ачуулах, онгоцоор тээвэрлэх гэсэн хоёр сонголт үлджээ. Тус улс нь дэлхийн хамгийн том хонины мах нийлүүлэгч орон бөгөөд хэрэглээнээс хэтэрсэн их мах нийлүүлсэн нь зах зээлд илүүдэл болж дэлхийн хонины махны бөөний үнэд дарамт болжээ. Учир нь, энэ онд газрын гарц сүүлийн гурван жилийнхтэй харьцуулахад гандуу, хуурай байгаа нь үйлдвэрүүд махны чанар ямар байгаад хашир хандах, фермерүүд нь аль болох нядалгаа хийж махаа нийлүүлэхэд хүргэснээр ийм зүйл болж байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.