images

Хятад, Япон, Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайдууд уулзлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-27


    Өмнөд Солонгосын Бусан хотноо өнгөрөгч ням гарагт Япон, Хятад, Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайдууд уулзлаа. Энэхүү гурвалсан уулзалт дөрвөн жилийн дараа анх удаа болсон нь энэ юм. Улмаар Ван И, Пак Жин, Ёоко Камикава нар гурван улсын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах тухай, Хойд Солонгостой холбоотой асуудлуудын талаар ярилцсан байна. Тус гурван улс дээд хэмжээний уулзалт зохион байгуулах тухай 2019 оны 12 дугаар сараас хойш дөрвөн жилийн турш хэлэлцэж буй юм. Харин энэ удаа Өмнөд Солонгосын тал ирэх сард тус уулзалтыг Сөүлд хийхийг санал болгожээ. Гэхдээ талууд он дуусахаас өмнө уулзаж амжихгүй байж магадгүй тул он гарсны дараа зохион байгуулах төлөвтэй байгааг Японы “Ёомиүри” сонин мэдээлэв. Мөн дээрх улсууд цэргийн тагнуулын зорилгоор хиймэл дагуул хөөргөхөөр тохиролцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.