Хятадын сансрын нисгэгчид станцдаа анагаахын туршилт хийлээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-27
Одоогоос яг нэг сарын өмнө сансарт хөөрсөн Хятадын “Shenzhou 17” хөлгийн сансрын нисгэгчид болох Тан Хонбо, Тан Шэнжи, Жян Шинлин нар “Tiangong” станцдаа анагаахын шинжлэх ухааны төрөл бүрийн туршилт хийлээ. Тухайлбал, жингүйддэг орчинд хүний хөдөлгөөний биомеханик шинжийг судлахаар доод мөчдийн хөдөлгөөний туршилт хийжээ. Ингэхдээ станцад ажиллаж байх үед, resistance exercise device буюу тусгай дасгалын тоног төхөөрөмж ашиглан дасгал хөдөлгөөн хийхэд ямар байгааг харьцуулан судалсан байна. Мөн сансарт удаан хугацаагаар ажиллахад хүний нүдний хараанд ямар нөлөө үзүүлдэгийг судалжээ. Энэ мэт сансрын анагаахын шинжлэх ухааны туршилт судалгаанууд нь удаан хугацаанд сансрын станцад байрлаж ажиллахад тулгардаг хүний болон анагаахын шинжлэх ухааны холбогдолтой гол асуудлуудыг шийдвэрлэх зорилготой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.