Дэлхийн хамгийн хүчирхэг хотоор Лондон шалгарав
Анд нөхдийн мэдээ
2023-11-27
“The Mori Memorial Foundation’s Institute” байгууллагаас дэлхийн хамгийн хүчирхэг хотуудын жагсаалтыг гаргалаа. Тус жагсаалтыг Лондон тэргүүлж, Нью-Йорк, Токио хотууд удаалсан бөгөөд энэ гурван хот сүүлийн хэдэн жилд яг ийм дарааллаар тэргүүлж байна. Дэлхийн хүчирхэг хотуудыг шалгаруулахдаа эдийн засаг, байгаль орчин, судалгаа-хөгжил, соёлын харилцаа, амьдрах нөхцөл, зам, тээвэр зэрэг зургаан хүчин зүйлд үндэслэдэг. Улмаар жил бүр шилдэг 42 хотыг жагсаадаг бөгөөд Парис, Сингапур, Амстердам, Сөүл, Дубай, Мэльбурн, Берлин хотууд эхний аравт багтсан байна. Өнгөрсөн жил 11 дүгээрт эрэмбэлэгдэж байсан Дубай хот анх удаагаа шилдэг аравт багтсан нь энэ болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.