images

Дэлхийн хотуудыг шинжлэх ухааны хөгжлөөр Бээжин тэргүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-24


   “Nature Index global science city 2023” буюу Дэлхийн хотуудын шинжлэх ухааны индексийг Хятадын нийслэл Бээжин хот тэргүүллээ. Тус хот уг жагсаалтыг долоо дахь жилдээ тэргүүлж буй нь энэ юм. Харин Бээжингийн араас Нью-Йорк, Шанхай, Бостон, Сан Франциско – Бэй Ариа, Нанжин, Балтимор - Вашингтон, Гуанжоу, Токио, Ухань эхний аравт багтжээ. Түүний араас Парис, Сөүл, Хэфэй, Лос Анжелес, Лондон, Ханжөү, Чикаго, Тяньжин, Шэнжэнь, Шиань хотууд орсон байна. Дэлхийд шинжлэх ухааны хөгжлөөрөө тэргүүлж буй 200 хотыг Бээжин хошуучлахад өндөр чансаатай 82 сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллээс гадна зохиогчийн эрх чухал нөлөө үзүүлжээ. Тухайлбал, Бээжин дэлхийд хиймэл оюун ухааны зохиогчийн эрхээр тэргүүлж байна. Мөн тус хотын 10 мянган хүн тутмын 218.3 нь шинэ санаачилгын зохиогчийн эрх эзэмшдэгээрээ улсдаа тэргүүлдэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.