images

Токио хотод 330 метр өндөр барилгыг нээлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-24


   Японы Токио хотноо 64 давхар, 330 метр өндөр “Azabudai Hills Mori JP Tower” цамхгийн нээлт өнөөдөр боллоо. Нийт 649 тэрбум иен буюу 4.3 тэрбум долларын хөрөнгөөр босгосон уг барилга жилд 30 сая жуулчин татах төлөвтэй байна. Тус барилгыг нээсэнд япончууд таатай хандаж байгаа бөгөөд барилгын 5-52 давхарт албан байгууллагууд байрлах аж. Мөн барилга дотор "Aman Resorts” тансаг зэрэглэлийн зочид буудлын 122 өрөө, дээд зэрэглэлийн ресторан, дэлгүүр, дижитал урлагийн музей, англи сургууль үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн барилгын нийт талбайн 30 хувь ногоон байгууламжтай гэдгээрээ онцлог ажээ. Одоогоор Японы хамгийн өндөр барилга нь 333 метр өндөр Токио цамхаг бөгөөд “Azabudai Hills" барилга ашиглалтад орсноор Осака хот дахь 300 метр өндөр “Abeno Harukas” гуравдугаарт жагсах боллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.