images

Хойд Солонгос хиймэл дагуулаа сансрын тойрог замд орууллаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-23


  Хойд Солонгосын хөөргөсөн тагнуулын хиймэл дагуул сансрын тойрог замд амжилттай орсныг тус улсын мэдээллийн төв агентлагаас мэдээллээ. “Malligyong-1” хиймэл дагуулыг “Chollima-1” зөөгч пуужингаар мягмар гарагийн шөнийн 10:54 цагт хөөргөжээ. Улмаар удирдагч Ким Жон Ун хөөргөх талбайд очиж  пуужин хөөрөхийг харж, шинжлэх ухааны судлаач, техникийн ажилтнуудад баяр хүргэсэн байна. Тус улс энэ онд цэргийн зорилготой хоёр ч хиймэл дагуул хөөргөсөн нь амжилтгүй болсон юм. Гэхдээ Хойд Солонгосын энэ мэдээллийг Японы Засгийн газар "Дэлхийн тойрог замд орсон эсэх нь баталгаагүй" хэмээснийг "Киодо" мэдээллийн агентлаг уламжиллаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.