“Blackpink” хамтлаг Их Британийн эзэнт гүрний хүндэт шагнал хүртлээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-23
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль, тэргүүн хатагтай Ким Кён Хи нар Их Британид албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Английн Засгийн газрын урилгаар дэлхийд алдартай “Blackpink” хамтлагийн Ким Женни, Ким Жисү, Пак Чэёон, Лалиса Монабал нар багтжээ. Тиймээс лхагва гарагт тэднийг Бакинхэмийн ордонд хүлээн авахад үлээвэр найрал хөгжим дээр тус хамтлагийн “Ddu du ddu du” дууны аяыг тоглон угтжээ. Энэ дуунд хаан III Чарльз ихээхэн дуртай гэнэ. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх тус хамтлагийн гишүүдийн дуу хоолойг үнэлэн Их Британийн хүндэт шагнал буюу MBE шагналыг хаан III Чарльз гардууллаа. Тус хамтлагийн гишүүд 2021 онд Их Британид болсон COP26 уулзалтын уур амьсгалын өөрчлөлтийн элч төлөөлөгч болж цахим орчноор дамжуулан залууст нөлөөлсөн билээ. Ингэснээр тэд энэ хүндэт шагналыг авч буй анхны гадаадын уран бүтээлчид болов. MBE одонг өмнө нь 1965 онд “The Beatles” хамтлаг, 2013 онд Адэль, Стивэн Жеррард, Харри Кэн, Роб Бридон, 2017 онд Эд Шийрэнд гардуулжээ. Сонирхуулахад, Юн Сок Ёль, Риши Сунак нар өчигдөр уулзахдаа батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.