Жимми Картерийн эхнэр 96 насандаа таалал төгслөө
Анд нөхдийн мэдээ
2023-11-22
АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч Жимми Картерийн эхнэр Розалинн Картер 96 насандаа өнгөрөгч ням гарагт таалал төгсчээ. Энэ тухай “Картер төв”-өөс олон нийтэд мэдээлсэн бөгөөд өдгөө 99 настай Ж.Картер “Розалинн миний оролцсон бүх зүйлд надтай ижил тэнцүү хамтрагч минь байсан” гэсэн байна. Мөн тэрбээр эхнэрээ “Розалинныг амьд мэнд байхад намайг хайрладаг, дэмждэг нэгэн байгааг би үргэлж мэддэг байсан. Тэр миний хамгийн сайн найз, төгс орлогч, магадгүй миний амьдралд хамгийн их нөлөөлсөн хүн” гэв. Ж.Картерийг 1977-1981 оны хооронд ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Розалинн кабинетийн хуралд оролцож, түүнийг төлөөлөн гадаад дахь айлчлалд явдаг байсан аж. Розалинн, Жимми хоёр 77 жил ханилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.