Өдөрт гурван цаг нар үздэг хотод хоорондоо мэндлэх аян өрнөж байна
Анд нөхдийн мэдээ
2023-11-22
Шведийн хойд нутгийн Лулиа хотын иргэд бие биетэйгээ мэндлэх “Сайн уу?" гэж хэлцгээе” аян аравдугаар сарын 31-нд эхлүүлжээ. Тус хот 80 мянган хүнтэй бөгөөд өвлийн саруудад нарны гэрлийн тусгал багатай буюу өдрийн ихэнх нь харанхуй байдаг тул энэ аяныг санаачлан хийж байгаа гэнэ. Ингэснээр оршин суугчдынхаа сэтгэл санааг өргөхийг зорьсон аж. Хүмүүс автобус, сургууль, гудамж гээд олон нийтийн газар явахдаа танихгүй ч гэсэн нэг нэгэнтэйгээ “Сайн уу?” хэмээн мэндчилэхэд тухтай, аюулгүй санагддаг байна. Иймд өвлийн улиралд өдөрт гуравхан цагийн нар үздэг тус хотын иргэд “Бид илүү тааламжтай Лулиаг бүтээж чадна” хэмээн найрсаг харилцааг эрхэмлэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.