Украин: 54 настай эмэгтэй сайн дураараа цэрэгт явав
Анд нөхдийн мэдээ
2023-11-22
Украин улсын иргэн 54 настай Наталья хэмээх эмэгтэй өөрийн хүслээр цэрэгт элсэж, нисгэгчгүй онгоцны алсын удирдагч, жолоочоор алба хаахаар болсон байна. Тэрбээр сайн дураараа явган цэрэгт элсэн тулалдах хүсэлт гаргасан ч түүнийг ийм албанд томилжээ. Өмнө нь тэрбээр дулааны цахилгаан станцад инженерээр ажилладаг байсан бөгөөд гурван хүүхэд, зургаан ач, зээтэй аж. Ийм хожуу насандаа цэрэгт элсэхээр шийдсэн шалтгаанаа "Би эх орондоо хайртай. Дайснуудаа дахин хэзээ ч манай газар нутагт хөл тавихгүй болгох эх оронч сэтгэл надад байна" гэжээ. Улмаар тэрбээр нас хэтэрснээс болоод явган цэрэгт элсэж чадаагүй ч нисгэгчгүй онгоц алсаас удирдаж эх орноо хамгаалахад хүчин зүтгэх болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Энэ тухай мэдээг цахим ертөнцөөр олж харсан хүмүүс "Эх орноо хамгаалах түүний эр зоригоор бахархаж байна", "Тэр бол бидний бахархал, манай үндэстний баатар" гэх мэт урам хайрлаж дэмжсэн үгсийг илгээж байна. Мөн тавь гаруй насны хэд хэдэн эмэгтэй түүний нэгэн адилаар цэрэгт элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тус улсын Батлан хамгаалах яам саяхан эмэгтэй цэргүүдэд тавьсан хэд хэдэн хязгаарлалтыг цуцалсан юм. Улмаар цэрэгт элссэн эмэгтэйчүүдийг пулемётчин, танкчин, мэргэн буудагч гэх мэт үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрсөн бөгөөд эмэгтэйчүүдийн цэрэгт элсэх насны дээд хязгаарыг эрэгтэйчүүдийн нэгэн адил 60 нас хүртэл нэмэгдүүлсэн билээ. Тус улсад одоогийн байдлаар 43 мянган эмэгтэй цэргийн алба хааж байна. Энэ нь Оросын түрэмгийллийн өмнөх 2021 онтой харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хб
Тэнэг мал үнээ вэ хаха. Энэ украйнчууд ба еврей нарыг бүгдийн гитлер сдаа алаад устгаад дуусгачихгүй
2023-11-22
Хариулах (0) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.