images

Хонконгийн Диснейлэндэд “Frozen” амиллаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-21


   "Frozen" хүүхэлдэйн кинонд гардаг Аренделлийн хаант улсыг бүрэн босгосон дэлхийн анхны талбай энэ сард 10 жилийн ойгоо тэмдэглэж буй Хонконгийн Диснейлэндэд даваа гарагт нээлтээ хийлээ. Нээлтийн ёслол албан ёсоор эхлэхээс олон цагийн өмнө талбайн гадаа хэдэн зуун хүн цугларсан бөгөөд тэд “Frozen” киноны баатруудын хувцас, гоёл чимэглэлээр гангаран ирсэн байжээ. Олон хүний хүсэн хүлээсэн энэ талбай нь хоёр зүйлээрээ дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа аж. Түүний нэг нь хүүхэлдэйн киноноос сэдэвлэн тохижуулсан галзуу хулгана бол нөгөөх нь Эльсагийн мөсөн ордноор хөгжимт завиар аялах гэнэ. Иймд энэ бүтээн байгуулалтыг “Хонконгийн Диснейлэндийг шинэ түвшинд аваачсан, олон жуулчин татах зүйл боллоо” гэж Хонконгийн удирдах албан тушаалтнуудын нэг Пол Чэн хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.