images

Японы хоёр дэд сайд Украинд айлчлав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-21


   Японы Гадаад харилцааны яамны хоёр дэд сайд, бизнесийн төлөөлөгчдийн хамт Украинд айлчилж, дайны хөлд нэрвэгдсэн тус улсыг ирээдүйд сэргээн босгоход Япон улс ямар хувь нэмэр оруулж болохыг хэлэлцэхээр айлчилсныг хэвлэлүүд мэдээллээ. Тодруулбал, Гадаад хэргийн дэд сайд Киёото Цүжи, Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн дэд сайд Казүчика Ивата нар Киевт айлчилж ерөнхий сайд Денис Шмыгальтай уулзсан байна. Энэ тухай К.Цүжи “Украинд туслах Японы амлалт хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бидний айлчлал тус улсын сэргээн босголтод Японы компаниудын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой” гэжээ. Харин Д.Шмыгаль “Ирэх оны хоёрдугаар сарын 19-нд Токиод болох Эдийн засгийн сэргээн босголтыг дэмжих Япон-Украины бага хуралд оролцохоор цаашид Японы талтай үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.