“Toyota” авто уралдаанд Их Британийн тамирчин түрүүллээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-20
Энэ оны авто уралдааны ДАШТ-ийн сүүлийн шат болох “Toyota” авто уралдаан ням гарагт Японд боллоо. Тус уралдаанд Их Британийн тамирчин Элфин Эванс 3:32:8.88 цагт барианд орж түрүүлэв. Харин хоёрдугаар байранд Францын тамирчин Сэбастьян Оги түрүүлсэн тамирчнаас нэг минут 17.7 секундын дараа, гуравдугаар байрт Финландын Каллэ Рованпера нэг минут 46.5 секундын дараа барианд орсон байна. Өнгөрөгч нэгдүгээр сард эхэлсэн 55 дахь удаагийн ДАШТ-ийг Японд болсон сүүлчийн тэмцээнийг хүртэл К.Рованпера тэргүүлж байгаа юм. Ингэснээр ДАШТ-ийн 13 уралдааны нийлбэр дүнгээр 250 оноотой фин тамирчин 2023 оны аварга болж, 216 оноотой Э.Эванс дэд байрт орлоо. К.Рованпера нь өнгөрөгч оны ДАШТ-д 255 оноогоор түрүүлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.