images

Хятад: Арван сарын дотор 3.3 сая машин борлуулжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-20


   Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос тус улс энэ оны эхний арван сарын байдлаар 3.3 сая тээврийн хэрэгсэл борлуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 19.8 хувиар өссөн үзүүлэлт болохыг мэдээллээ. Сонирхолтой нь, үүний 2.91 сая нь ачааны машин бөгөөд энэ төрлийн тээврийн хэрэгслийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 19.5 хувиар нэмэгдсэн байна. Мөн 389 мянган автобус худалдаалсан нь өмнөх оноос 22.2 хувиар өсчээ. Харин худалдаанд гарсан нийт тээврийн хэрэгслийн 616 мянгыг гадаадад экспортолсон нь жилийн өмнөхөөс мөн 28.3 хувиар өссөн үзүүлэлт аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.