Хятад: Өндөр нарийвчлалтай далайн хиймэл дагуул хөөргөлөө
Анд нөхдийн мэдээ
2023-11-17
Хятад улс өчигдөр далайн өнгөний мониторинг хийж далайн усны тухай ойлголтыг сайжруулахад туслах шинэ үеийн хиймэл дагуул сансарт амжилттай хөөргөлөө. Тус хиймэл дагуулыг “Long March" зөөгч пуужингийн 497 дахь нислэгээр пүрэв гарагийн өглөөний 11:55 цагт Жиучуан хиймэл дагуул хөөргөх төвөөс сансрын тойрог замд оруулав. Хятадын ШУА-ийн эрдэмтдийн бүтээсэн энэ хиймэл дагуул нь усны янз бүрийн бүтэцийг төрөл бүрийн аргаар судлах дэлхийн анхны өндөр нарийвчлалтай далайн усны өнгийг ажиглагч хиймэл дагуул болж байна. Улмаар далай, далайн эрэг, арал, боомтын ойролцоох усны усны өнгө, дулаан, мөс, уур, усны экологийн орчин, бусад элементийн динамик өөрчлөлтийн мэдээллийг цуглуулж мониторинг хийх ба далайн гол боомт, маршрутад алсын зайнаас мэдээлэл дамжуулах үйлчилгээ үзүүлнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.