images

Ирэх онд “Amazon” компанийн вэб сайтаар дамжуулан автомашин худалдан авдаг болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-17


   “Amazon” компани ирэх жилээс вэб сайтаараа дамжуулан цахим захиалгын үндсэн дээр автомашин худалдахаар болсноо өчигдөр мэдээллээ. Энэ ажлыг Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Hyundai” компанитай хамтран эхлүүлэхээр гэрээ байгуулжээ. Өмнө нь автомашины дижитал үзүүлэнг "Amazon" вэб сайтаас үзэж, хооронд нь харьцуулж судалгаа хийх боломжтой байсан ч тус сайтаас шууд худалдан авах боломжгүй байсан юм. Мөн хэрэглэгчид зөвхөн автомашины эд анги зэрэг тодорхой хэсгийг нь худалдан авдаг байжээ. Тэгвэл 2024 оноос хүссэн автомашинаа “Amazon” компанийн вэб сайтаас цахимаар захиалж орон нутаг дахь борлуулалтын компаниар хүргүүлэн авдаг болно. Түүнчлэн “Amazon” компанийн Алекса дуут туслахын технологийг “Hyundai” компани 2025 оноос автомашиндаа суурилуулахаар болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.