Кэмбрижийн толь бичгийн 2023 оны шилдэг үг “Hallucinate”
Анд нөхдийн мэдээ
2023-11-17
Кэмбрижийн их сургууль нь англи хэл суралцагчдын хамгийн түгээмэл ашигладаг Кэмбрижийн толь бичиг дотроос оны шилдэг үгийг жил бүр тодруулан зарладаг билээ. Тэгвэл энэ онд тус толь бичигт “Chatgpt”, “Bard”, “Grok” зэрэг хиймэл оюун ухааны дэвшлээс үүдэн олон үг шинээр нэмэгдсэнээс “Hallucinate” гэдэг үгийг онцлон “Оны шилдэг үг”-ээр өргөмжилжээ. Ингэхдээ энэ үгийн хуучин утга дээр нэмж шинэ тайлбар оруулсан байна. “Hallucinate” гэдэг нь ямар нэг өвчин, эмийн нөлөөний улмаас оршин байдаггүй бодит бус юмсыг харах, сонсох, үнэрлэх, мэдрэх гэсэн утгатай үг юм. Тэгвэл энэ утга дээр хиймэл оюун ухаанд холбогдох худал мэдээлэл боловсруулах гэсэн утгатай шинэ тайлбар нэмжээ. Учир нь, хиймэл оюун ухаан нь LLm буюу хэлний модульд суурилан хүний хүссэн сэдвээр аливаа хэлбэрийн бичвэр бичиж өгөхдөө заримдаа хуурамч баримт зохиодог байна. Сонирхуулахад, Кэмбрижийн толь бичгийн өнгөрсөн оны шилдэг үг нь “Homer” гэдэг үг байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.