images

“Manchester City” 888 сая долларын орлого олов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-16


   Английн “Manchester City” хөлбөмбөгийн клуб 2022-2023 оны тоглолтын улиралд 712.8 сая паунд буюу 888 сая долларын орлого олжээ. Ингэснээр тус клубын орлого өмнөх жилийнхээс 99.8 сая паундаар өсөж, цэвэр ашиг нь хоёр дахин нэмэгдэв. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч улиралд 41.7 сая паундын цэвэр ашиг олсон клуб энэ улиралд 80.4 сая паунд олж ашигаа бараг хоёр нугалсан байна. Мөн энэ жил Аваргуудын лигийн шилдэг баг “Manchester City”-ийн нийгмийн сүлжээн дэх албан ёсны хаяг дээрх бичлэгүүдийг 6.9 тэрбум удаа үзсэн нь өмнөх жилийнхээс 107 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн тус багийн албан ёсны дэмжигчдийн клубын гишүүд 33 хувиар өсжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.