images

Нийслэлийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-16


   Даваа гарагт болсон НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар нийслэлийн энэ оны төсвийн өөрчлөлтийг хэлэлцжээ. Улмаар Нийслэлийн төсвийн зардлыг бууруулах төсөлд 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр оруулсан байна. Ингэхдээ Нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын цалингийн зардлаас 7.1 тэрбум төгрөг, нийслэлийн үнэт цаас гаргах, бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөсөн зардлаас 1.1 тэрбум төгрөг, нийслэлд хэрэгжиж буй есөн төсөл, арга хэмжээний зардлаас нийт 7.8 тэрбум төгрөг, Нийтийн тээврийн газрын тээврийн үйлчилгээний машин цагийн зардлаас 10.8 тэрбум төгрөг, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хан-Уул дүүрэг дэх нэгдсэн цогцолбор барилга руу шилжихэд зориулан төлөвлөсөн 800 сая төгрөгийг хэмнэнэ. Хэмнэсэн хөрөнгийг цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсвийн төсөлд тусгасан буюу автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зэрэг ажилд зарцуулах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.