images

Япон улс 10 дугаар сард цар тахлын өмнөхтэй ижил тооны жуулчин хүлээн авчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-16


   Япон улс өнгөрөгч сард анх удаа цар тахлын өмнөх үе буюу 2019 онд хүлээн авч байсантай ижил тооны жуулчин хүлээн авчээ. Тодруулбал, тус улсад аравдугаар сард гадаадын 2516500 жуулчин очсон нь 2019 оны аравдугаар сарынхаас 0.8 хувиар их байгаа юм. Ази, Австрали, Европ, Хойд Америкаас Японыг зорих жуулчдын тоо нэмэгдсэнээс Өмнөд Солонгос, Тайваниас хамгийн олон хүн очжээ. Тухайлбал, Өмнөд Солонгосоос 631100 жуулчин хүлээн авсан нь 2019 оныхоос гурав дахин олон, Тайваниас 424800 жуулчин хүлээн авсан нь дөрвөн жилийн өмнөхөөс 2.7 хувиар их байна. Харин Хятадаас очих жуулчдын тоо цар тахлын өмнөх үеэс 69 хувиар буурчээ. Японд он гарснаас хойш арван сарын хугацаанд нийт 19.89 сая жуулчин очсон бөгөөд он дуусахад энэ тоо 25 саяд хүрэх төлөвтэй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.