images

Дэлхийн анхны хэт өндөр хурдны интернэтийг хятадууд ашиглаж эхлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-16


   Хятад улс Бээжин, Ухань, Гуанжоу хотыг холбосон нийт 3000 гаруй километр урт дамжуулах сүлжээтэй, секундэд 1200 гигабит (1.2T) мэдээлэл дамжуулах чадалтай дэлхийн анхны хэт өндөр хурдны шинэ үеийн интернэт сүлжээг ашиглалтад орууллаа. Өнгөрөгч даваа гарагт Циньхуа их сургууль дээр хэвлэлийн бага хурал хийж энэхүү хэт өндөр хурдны интернэтийг нэвтрүүлснээ танилцуулж, үүнийг Хятадын үндэсний Ирээдүйн интернэт технологийн дэд бүтэц буюу FITI төслийн чухал амжилт болсныг дурджээ. FITI нь 2021 оны дөрөвдүгээр сард эхэлсэн төсөл бөгөөд энэ оны долоодугаар сарын 31-нээс эцсийн туршилтуудаа хийж сүлжээгээ саяхан нээжээ. Хэт өндөр хурдны интернэтийн энэ технологийг Циньхуа тэргүүтэй 40 их сургууль, “Huawei” компани, CERNET корпораци хамтран бүтээсэн байна. Улмаар сүлжээний үндсэн зангилааг 35 хот дахь 40 их сургуульд байршуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.