images

Гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” компани цахилгаан автомашин үйлдвэрлэнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-16


   Гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” компанийн үйлдвэрлэх гэж буй анхны цахилгаан автомашины зураг Хятадын Үйлдвэрлэл, мэдээллийн технологийн яамны вэбсайтад орсныг CGTN телевиз мэдээллээ. Тус компани SU7, SU7 Pro, SU7 Max загварын цахилгаан автомашин үйлдвэрлэх бөгөөд бүгд таван метр урт, хоёр метр өргөн, таван хүний суудалтай байх ажээ. Мөн SU7 Pro, SU7 Max загварын автомашин нь 265 км/цаг, энгийн загвар нь 210 км/цаг хурдлах гэнэ. “Xiaomi” компани анхны автомашиныхаа үйлдвэрлэлийг 2024 онд эхлүүлнэ хэмээн мэдээлжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.