Хятад: Үлэг гүрвэлийн 50 өндөг, гурван араг ясны үлдэгдэл нэг дор олдлоо
Анд нөхдийн мэдээ
2023-11-15
Хятадын Гүйжөү мужийн Аншун хотын Пиньба дүүргээс үлэг гүрвэлийн өндөгний үүр, 50 өндөг, насанд хүрсэн гурван үлэг гүрвэлийн араг яс олдлоо. Одоогоос 190 сая жилийн өмнө амьдарч байсан амьтны энэ үлдэгдэл нь Юрийн галавын эрт үед устаж үгүй болсон урд хоёр хөл нь богино, хойд хоёр хөл нь урт өвсөн тэжээлтэн үлэг гүрвэлийнх ажээ. Гэхдээ ижил зүйлийн үлэг гүрвэлүүдээсээ бага зэрэг ялгаатай гэж судлаачид үзсэн тул эдгээр үлэг гүрвэлийг Цяньлун шоуху гэж нэрлэсэн байна. Үүний Цянь нь Гүйжөү мужийн товч нэр бол шоуху нь хамгаалах гэсэн утгатай. Цяньлун шоуху үлэг гүрвэлийн өндөр нь зургаан метр, жин нь нэг тонн ажээ. Хятадын Гео шинжлэх ухааны сургуулийн Дэлхийн шинжлэх ухааны сургуулийн профессор Хан Фэньлү уг олдворын тухай ярихдаа “Энэ үлэг гүрвэлийн өндөгнүүд Өмнөд Африк, Аргентинаас олдсон өндөгүүдтэй ижил цаг үед хамаарах ч хальс нь илүү бүрэн бүтэн хадгалагдсан байна” гэжээ. Мөн дээрх олдвороос эртний үлэг гүрвэлийн зан араншингийн хэд хэдэн ул мөр илрүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.