images

Балбын хиндү шашинтнууд уламжлалт баяраараа нохой хооллов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-15


   Балбын хиндү шашинтнууд өнгөрөгч долоо хоногт Тихар хэмээх уламжлалт баяраа тэмдэглэлээ. Энэ баярын таван өдрийг өөр өөрөөр тэмдэглэдэг бөгөөд эхний өдөр нь Кааг Тихар буюу хэрээний өдрийг тэмдэглээд хоёр дахь өдөр нь Күкүр Тихар буюу нохойны өдрийг тэмдэглэдэг. Ингэхдээ нохойн толгойд тика буюу улаан өнгийн нунтагийг ус, будаатай хольж түрхэн тэмдэг тавьдаг байна. Мөн цэцгэн хэлхээ хүзүүнд нь зүүж, баярын төрөл бүрийн идээ хоолноос өгдөг ажээ. Учир нь, балбууд нохдыг үхлийн бурхан Ямаранзын элч гэж үздэг. Тиймээс нохдыг хүндэтгэх нь Ямаранз бурхныг тайвшруулах хүчтэй гэж итгэдэг байна. Энэ өдөр зөвхөн эзэнтэй төдийгүй золбин нохдыг мөн ижил хүндэтгэн мах, сүү, өндөг, сайн чанарын нохойны хоолоор цадтал хооллодог ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.