Хятадын “Цагаан луу” туйлын судалгааны хөлгийн багийнхан дөрвөн хүн аварчээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-15
Энэ сарын 1-нд далайд гарсан Хятадын Антарктидын судалгааны 40 дэх экспедиц буюу “Цагаан луу” мөс зүсэгч хөлгийн багийнхан өнгөрөгч бямба гарагт Номхон далайн баруун өмнөд хэсэгт загасчлалын завьтай явсан дөрвөн хүнийг аварчээ. Тэд Папуа Шинэ Гвинейн тэндээс баасан гарагийн өглөө эрт тусламж хүссэн дуут дохио хүлээн аваад 33 цагийн турш явж очин аварсан байна. Тэднийг очиход Номхон далайн баруун өмнөд хэсэгт орших арлын дөрвөн загасчны завины шатахуун, баттерейны цэнэг дууссанаар завьтайгаа есөн цагийн турш залуургүй хөвсөн байжээ. Ингээд “Цагаан луу” хайгуулын экспедицийнхэн тэдэнд хүнс, дизель түлж хүргэж, баттерейг нь цэнэглэж өгсөн байна. Мөн Папуа Шинэ Гвинейн Тэнгисийн аврах ажиллагааны координатын төв, Хятадын Тэнгисийн хайгуул, аврах ажиллагааны төвд мэдэгжээ. Мөн ойр орчимд нь орон нутгийнхны аврах завь байгаагүй учраас мөс зүсэгч дээр загасчлалын завийг ачиж аюулгүй хэсэгт хүргэн өгсөн аж.
Гэрэл зургийг "Синьхуа" агентлагаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.