images

Холливүүдийн од Нью-Йоркийн 102 давхар өндөр байшинд авирав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-13


  Холливүүдийн од Жаред Лето 380 метр өндөр, 102 давхар “Empire State Building”-д албан ёсны зөвшөөрөлтэйгөөр авирсан анхны хүн боллоо. Өдгөө 51 настай, "Оскар"-ын шагналт жүжигчин, "Thirty Seconds To Mars” хамтлагийн хөгжимчин тэрбээр энэ тухайгаа NBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Үнэнийг хэлэхэд би сандрахаасаа илүүтэй догдолсон. Гэхдээ энэ миний бодож байснаас хамаагүй хэцүү байлаа” гэжээ. Мөн авирч байхдаа тэрбээр 80 давхрын цонхоор ээжийгээ харсан нь маш их сэтгэл хөдөлгөсөн явдал байсан тухай ярьсан юм. Ж.Летогийн энэ үйлдэл нь хамтлагийнхаа ээлжит аялан тоглолтыг сурталчилж буй нэг хэлбэр ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.