LVMH групп нүдний шилний “Barton Perreira” компанийг худалдан авлаа
Анд нөхдийн мэдээ
2023-11-09
АНУ-ын Калифорниад төвтэй “Barton Perreira” нүдний шилний компанийг Францын алдарт LVMH групп эгнээндээ нэгтгэлээ. Учир нь, тус нүдний шилний брэндийн харааны болон нарны шилний борлуулалт дэлхий дахинаа хурдацтай нэмэгдэж байгаа аж. Түүнчлэн хүмүүс гар утас, компьютерийг байнга хэрэглэдэг болсон нь харааны шилний хэрэглээг нэмэгдүүлж байгаагаас гадна азиуд нарны шилийг түгээмэл хэрэглэдэг байна. Дэлхийн нүдний шилний борлуулалт өнгөрөгч онд 107 тэрбум долларт хүрсэн буюу энэ зах зээл жил ирэх бүр тэлж байгаа юм. Мөн тансаг зэрэглэлийн брэндүүд залуу хэрэглэгчдийг татахын тулд нүдний шил гаргадгийг шинжээчид онцолжээ. LVMH группын хувьцаа сүүлийн зургаан сарын хугацаанд 20 хувиар буурч байгаа тул өөр бодлого хэрэгжүүлэхээр болсон нь энэ байж магадгүй гэнэ. “Barton Perreira” компанийг 2007 онд Билл Бартон, Патти Перрейра нар байгуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.