images

Шанхайн ЭКСПО: Пакистанчууд тэмээний арьсаар хийсэн дэнгийн бүрхүүл танилцуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-09


   Шанхай хотноо болж буй Хятадын олон улсын импортын үзэсгэлэнд пакистанчууд тэмээний арьсаар хийсэн дэн дэлгэжээ. Тэд одоогоос 900 жилийн өмнөөс тэмээний арьсаар дэнгийн бүрхүүл хийн хэрэглэж заншсан байна. Пакистан улсын Мултан хотоос үүсэлтэй энэ гэрлийг тэмээний арьсыг цэвэрлэж хатаагаад хэлбэр гаргаж дээр нь элдвийн зураг чимэглэн хийдэг. Одоогийн байдлаар гар урлалын биет бус энэ өвийг 90 орчим хүн өвлөн тээж, дэнгийн бүрхүүлээ тэмээний арьсаар хийсээр байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.