images

Хятад: Сарыг судлах шинэ телескоп суурилуулж эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-09


  Хятад улс нутгийнхаа баруун өмнөд хэсэг болох Төвөдийн Шигацэ хот, зүүн хойд хэсэг болох Жилин мужийн Чанбай уулнаа 40 метр урттай радио телескоп байршуулах ажлыг эхлүүллээ. Уг хоёр телескопыг тус улсын ШУА-ийн харьяа Шанхайн одон орны ажиглалтын газарт бүтээжээ. Тус улс Төвөдийн өөртөө засах орон, Жилин мужийн сар, гүн сансар судлалын ирээдүйн судалгаануудыг дэмжихээр энэ ажлыг хийж байна. VLBI шинэ технологийн телескоп нь янз бүрийн ажиглалтын телескопоос дохио хүлээн авч нэгтгэн боловсруулдагаараа уламжлалт телескопоос ялгардаг ажээ. Одоогийн байдлаар Хятадад VLBI сүлжээний дөрвөн ажиглагч Бээжин, Шанхай, Өрөмч, Күнминд байдаг гэнэ. Түүнчлэн одоогийн телескопууд нь Шанхайгаас Өрөмч хүртэл 3200 км алс зайных бол уг хоёр шинэ телескоп Шигацэгээс Чанбай уул хүртэлх 3800 км зайнаас дохио хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.