Ямар улс дэлхийд интернэт сүлжээний хөгжлөөр тэргүүлдэг вэ?
Анд нөхдийн мэдээ
2023-11-09
Хятадын Тунлянь дахь Вүзэн тосгонд болж буй Дэлхийн интернэтийн бага хурлын үеэр дэлхийн интернэт хөгжлийн индексийг 2023 оны Дэлхийн интернэт хөгжлийн тайлан, Хятадын интернэт хөгжлийн тайланд үндэслэн танилцууллаа. Дээрх хоёр тайланд таван тивийн 52 улсыг түүвэрлэн тодорхой шалгуураар судлахад АНУ интернэт хөгжлөөрөө тэргүүлж, Хятад удаалжээ. Мөн Сингапур, Нидерланд, Швед улсууд шилдэг тавд багтсан байна. Сонирхуулахад, 2012 онд Хятадын дижитал эдийн засаг 11 тэрбум юань байсан бол 2022 онд 50.2 тэрбум юань болон өсжээ. Үүнд, тус улсын интернэт хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, хиймэл оюун ухаан хөгжсөн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. Мөн өмнөд хөрш өндөр хурдны 5G сүлжээгээр дэлхийд тэргүүлдэг буюу одоогийн байдлаар тус сүлжээний 3.19 сая станцтай байгаа юм. 2014 оноос хойш Дэлхийн интернэтийн хуралд 172 орны 12 мянган хүн оролцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.