images

Хятадын эртний тосгонд Дэлхийн интернэтийн аравдугаар бага хурал болж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-08


   Хятадын Жөжян мужийн Туншянь хотноо Хөх мөрний эрэгт орших эртний Вүзэн тосгонд арав дахь удаагийн Дэлхийн интернет сүлжээний бага хурал болж байна. Энэ хурлаар дэлхий дахинаа интернэтийн салбарт гарсан шинжлэх ухаан, технологийн амжилтуудыг зарлан танилцуулдаг бөгөөд энэ жилийн хамгийн онцлох сэдэв нь хиймэл оюун ухаан болж байгаа аж. Тухайлбал, ChatGPT 25 мянган үгийг боловсруулах чадалтай бол "Alibaba" компанийн LLM хэлний платформ 400 мянган хятад ханзыг боловсруулах чадалтай гэнэ. Тэгвэл өнгөрөгч онд уг бага хуралд оролцсон Хятад, АНУ, Орос, Их Британи, Швед зэрэг хэд хэдэн орны 257 оролцогч 5G, 6G, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, кибер аюулгүй байдал, сүперкомпьютер зэрэг сэдвийг хамарсан ололт амжилтуудаа танилцуулж байв. Мөн тус бага хурлын үеэр олон улсын интернэтийн тэмцээн зохион байгуулдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд 34 улсаас 4455 төсөл иржээ. Эдгээр төслөөс гурвыг нь шалгаруулж олон нийтэд танилцуулах юм. Түүнчлэн сүүлийн долоон жилийн турш уг хурлын үеэр “Light of Internet” үзэсгэлэнг дэлгэж байгаа нь олон хүний сонирхлыг татсаар иржээ. Мөн хуралд оролцож байгаа компаниуд, хэрэглэгчдэд хамтран ажиллах боломж нээгддэг бөгөөд өнгөрсөн есөн жилийн хугацаанд дижитал эдийн засаг дахь хамтын ажиллагааг сурталчлах олон төсөл, гэрээнд талууд гарын үсэг зурсан байна. Сонирхуулахад, Хятадын алдарт Вүзэн эртний тосгон 6G сүлжээнд бүрэн холбогджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.