Лаос улсад Монголын 20 оюутан суралцаж байна
Анд нөхдийн мэдээ
2023-11-08
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам улсад хийсэн айлчлалаа дуусгаад ням гарагт Лаос улсад төрийн айлчлал хийхээр очсон билээ. Улмаар Ерөнхийлөгч Монгол улсаас Лаост суугаа Элчин сайдын яамнаа тус улсад суралцаж буй оюутнуудыг хүлээн авч уулзжээ. Лаосын үндэсний их сургуульд Монголын 20 оюутан суралцаж байгаагийн зургаа нь “Илгээлт 2100” хөтөлбөрөөр тэнд суралцаж байна. Мөн айлчлалын үеэр Монгол-Лаосын бизнес форум болж 70 аж ахуй нэгж оролцсоны 30 гаруй нь нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэгчид байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.