images

Хамгийн эртний хар нүхийг илрүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-07


  Эрдэмтэд их тэсрэлтээс 470 сая жилийн дараа үүссэн хар нүх илрүүллээ. Өөрөөр хэлбэл, их тэсрэлтийн онолоор ертөнцийг 13.7 тэрбум жилийн өмнө үүссэн гэж үздэг бол тус хар нүх 13.2 тэрбум жилийн настай бөгөөд бидний мэдэх Тэнгэрийн заадас дахь хар нүхнээс арав дахин том ажээ. Уг хар нүхний ажиглалтыг НАСА-гийн Жэймс Вэбб телескоп, хэт ягаан туяаны Чандра ажиглагчийн багууд хамтран өнгөрөгч онд хийж, шинэ нээлтийнхээ тухай өгүүллийг даваа гарагт шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлжээ. Энэ талаар Харвард-Смитсониан астрофизикийн төвийн судлаач Акос Богдан “Энэ хар нүх одны орон доторх бүх оддын массын 10-100 хүртэлх хувийг татах боломжтой гэж бодож байна” хэмээн ярив.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.