images

Шанхай: Шинжлэх ухааны WLA шагналын эзэд тодров

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-07


   Дэлхийн шинжлэх ухаан, технологийн хамгийн том форумын нэг зургаа дахь удаагийн Дэлхийн шагналтнуудын форум буюу WLA өнөөдөр Шанхай хотноо эхэллээ. Тус арга хэмжээний нээлтийн ёслолын үеэр шинжлэх ухааны таван эрдэмтэнд шагнал гардуулжээ. Форумд “Nobel Prize”, “Turing Award", “Wolf Prize” зэрэг шинжлэх ухааны хамгийн нэр хүндтэй шагналыг хүртсэн 25 улсын эрдэмтэд оролцож, тэдний дундаас компьютерийн шинжлэх ухаан, математикийн эрдэмтэд болох Аркадий Немировский, Юрий Нестеров, амьдралын шинжлэх ухаан, анагаах ухааны эрдэмтэн Каролин Лугер, Тимоти Ричмонд, Даниела Родес нар WLA форумын шагнал хүртэв. Энэ удаагийн форум “Шинжлэх ухаан өөрчлөлтийг залуурддаг” сэдвийн дор хоёр өдөр үргэлжилнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.