images

“Титаник” хөлгийн I зэрэглэлийн зорчигчдын оройн хоолны цэсийг дуудлагаар худалдана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-07


   Атлантын далайд 111 жилийн өмнө живсэн “Титаник” усан онгоцноос олдсон зарим эд зүйлсийг "Henry Aldridge & Son” компани дуудлага худалдаанд оруулахаар боллоо. Энэ үеэр 1912 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр I зэрэглэлийн зорчигчдод зориулсан оройн хоолны цор ганц хувь цэсийг худалдах бөгөөд 50-70 мянган паундын үнэ хүрнэ гэж тооцоолоод байна. Хэдийгээр хоолны цэсний зарим бичиг арилсан ч хясаа, үхрийн мах, зэрлэг нугас, хурганы мах байсан нь тодорхой байгаа юм. Мөн “RMS Carpathia” аврах хөлгөөс олдсон шоо хээтэй нимгэн хөнжлийг 70-100 мянган паунд, II зэрэглэлийн зорчигч Синай Канторын халаасны цагийг 50-80 мянган паундын үнэ хүрнэ хэмээн таамаглаж байна. С.Кантор нь эхнэр Мириамтайгаа Саутхэмптон хотоос 26 паундын тийзээр хөлөг онгоцонд суусан бөгөөд хөлөг сүйрэхэд эхнэр нь аврах завинд сууж амьд гарсан аж. Харин нөхрийг нь эрэн хайх, аврах үйл ажиллагааны долоо дахь хоногт олж цагийг нь авсан байна. Мөн энэ дуудлага худалдаагаар III зэргийн аялагчдад зориулсан сурталчилгааны хуудсыг арилжихаар болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.