Хятадад 1961 оноос хойшх хамгийн дулаахан аравдугаар сар болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-06
Хятадын үндэсний цаг уурын төвөөс өнгөрөгч аравдугаар сард тус улсад 1961 оноос хойшх хамгийн дулаахан аравдугаар сар болж өнгөрснийг мэдээллээ. Өнгөрөгч сард өмнөд хөршид дунджаар 12.2 хэмийн дулаан байсан нь хэвийн түвшнээс 1.6 хэмээр бага байжээ. Тус улсын хамгийн сэрүүн байдаг хойд бүс болох Өвөр Монгол, Шинжаан-Уйгур, Тяньжин, Ляонинд агаарын хэм мөн адил хамгийн дулаан байсан байна. Мөн энэ сард Бээжин, Тяньжин, Жөнжөү, Тайюань, Жинан зэрэг хотуудад өмнөх жилүүдээс дулаахан байж магадгүй гэж тооцоолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.