Японы сэтгүүл Украины Элчин сайдаас уучлал гуйв
Анд нөхдийн мэдээ
2023-11-03
Токиод төвтэй Японы “Cataloghouse” хэвлэлийн компани “Tsuhan Seikatsu” сэтгүүлийнхээ аравдугаар сарын 30-ны дугаарт Орос, Украины хямралыг муурны дайнтай зүйрлэн бичсэндээ Украины Элчин сайдаас уучлал гуйжээ. Тэд сэтгүүлийнхээ нүүрийг буу шагайж буй цэрэг, муураар чимсэн бөгөөд "Дайн хийх чадвартай, чадваргүй үндэстнүүд - алийг нь сонгохоос үл хамааран шийдэмгий байх хэрэгтэй” хэмээн гарчигласан байна. Улмаар нүүр зурагны доод хэсэгт нь “Владимир Путины халдлагад бууж өгөхгүйгээр шийдсэн Украины иргэд: “Урагшаа, урагшаа, урагшаа, хамгаал, хамгаал, хамгаал, ал, ал, ал, алуул, алуул”. Хүмүүсийн хоорондох энэ хамгаалах тэмцэл бүх нийтийн аллага болж хувирах уу? Бидний тулаан ихэнхдээ хэн нэгэн нь бэртэх үед дуусдаг. Галаа зогсоо” хэмээн бичжээ. Үүнийг үзсэн Японд суугаа Украины Элчин сайд “Х” платформоор дамжуулан мэдэгдэл гаргахад тус сэтгүүлээс мөн хариу мэдэгдэл гарган уучлал хүсэж, тайлбар хэлсэн байна. Тайлбартаа ““Ал, алуул” гэж бичсэн нь Украины иргэдэд шууд хандаагүй, дэлхийн дайны бодит төрхийг илэрхийлсэн юм. Хэдийгээр аль аль тал нь өөрийн гэсэн шалтгаантай байдаг ч одоо цагт "алах", "алуулах" нь ижил утгатай болжээ. Тийм учраас дайн дэгдсэн бол аль болох эрт зогсоох ёстой. Ийм санааг илэрхийлэхийн тулд бид ингэж бисэн. Бид Оросын түрэмгий авирыг хэзээ ч уучилж болохгүй гэж үздэг. Бидний таван сэтгүүлч энэ түрэмгийллээ нэн даруй зогсоох ёстой гэж үзэж байгаа” гэжээ. Улмаар тус сэтгүүлийг борлуулалтаас татаж авахаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.