АНУ, Хятад, Европын холбоо хиймэл оюун ухааны тухай тунхаглал гаргав
Анд нөхдийн мэдээ
2023-11-03
Их Британид энэ долоо хоногийн лхагва гарагт эхэлсэн дэлхийн хамгийн анхны Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад, АНУ, Европын холбоо хиймэл оюун ухааны эрсдэлээс хамгаалахад хамтран ажиллахаар боллоо. Улмаар “Bletchley Declaration” буюу "Блэчлийн тунхаглал" гаргаж Европын холбооноос гадна 28 улс нэгдэн оров. Энэ талаар Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак “Энэ бол дэлхийн хамгийн том хиймэл оюун ухаантай гүрнүүд хиймэл оюун ухааны эрсдэлийг ойлгож, үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүйг хамгаалж буй чухал амжилт юм” гэжээ. Зургаан сарын дараа Өмнөд Солонгост хиймэл оюун ухааны аюулгүй байдлын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг хийх бол гурав дахийг нь жилийн дараа Францад хийхээр уг хурлаар тогтсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.