images

Япон: Эртний булш байж магадгүй 34 дурсгалт газрыг хиймэл оюун ухаанаар илрүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-11-03


   Японы “Нара” үндэсний судалгааны хүрээлэнгийн судлаачид хиймэл оюун ухаан ашиглан Хёго мужийн 3D газрын зургаас эртний булш байж магадгүй газруудыг илрүүлсэн байна. Ингэхдээ тус мужаас олдсон 7000 орчим булшийг хиймэл оюун ухаанд таниулж дараа нь нарийвчилсан 3D зураг уншуулахад өмнөх булштай төстэй харагдах 1342 эртний булшийг судлаачдад зааж өгсөн ажээ. Улмаар судлаачид үүнээс эртний булш бүхий 34 дурсгалт газрыг баталгаажуулсан байна. Иймд тус судлаачид бусад бүс нутагтаа ч мөн адил хиймэл оюун ухаанд суурилсан эртний булшны малтлага хийхийг зорьж байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.