Японы Гадаад хэргийн сайд Ойрх Дорнодод айлчилна
Анд нөхдийн мэдээ
2023-11-02
Японы Гадаад хэргийн сайд Ёоко Камикава сөргөлдөөнтэй байгаа Ойрх Дорнодод хийх дөрвөн өдрийн айлчлалаа өнөөдөр эхлүүлж байна. Тэрбээр Йорданы нийслэл Амман хотод тус улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзсаны дараа Тель Авив, Рамаллад очиж Палестин, Израилийн албаны хүмүүстэй уулзах гэнэ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен маргааш Израильд айлчлах гэж байна. Ё.Камикава “Бидний эн тэргүүний зорилго бол Газын зурвас дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулах явдал” хэмээн мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ хэлжээ. Үүний өмнө Япон улс Газын зурваст 10 сая долларын хүмүүнлэгийн тусламж олгоно гэж амласан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.